Б.Болорсүх: Ерөнхий сайд Н.Учралд талархсан бизнес эрхлэгч бөөний төв өө Темон гэж нэрлэсэн гэдэг худлаа. Би өөрийн багийн хоч нэрээр бөөний төв өө Темон гэж нэрлэсэн

Admin
2026/05/28

Энэ долоо хоногийн эхээр Ерөнхий сайд Н.Учрал шаардлагагүй олон зөвшөөрлүүдийг үе шаттай цуцалж бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлсэнд иргэд талархаж, түүний урлагийн хочоор буюу Темон нэртэй бөөний төв нээжээ гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнтэй холбоотой Темон бөөний төвийн захирал Б.Болорсүхтэй бид уулзаж тус мэдээллийг тодруулахаас гадна бизнес эрхлэгчдэд тулгардаг өнөөгийн хүндрэл бэрхшээлүүдийн талаар товч ярилцлаа.

 Манай нийгэмд одоог хүртэл аж ахуй нэгжүүдэд урьдчилж мэдэгдэлгүй сангийн шугам, зам засах нэрийдлээр халуун ус, цахилгааныг хаах гэх мэтчилэн асуудлууд байсаар байгаа. Эдгээр засваруудаас болж бизнес эрхлэгчид аж ахуй нэгжүүд түр хугацаанд хаалга аа барьж, орлого нь тасалддаг. Үүнийг засах шаардлагатай гэж худалдаа эрхлэгчид хэлж байна. Засварын хуваарийг аж ахуй нэгжүүдэд гурав хоногийн өмнө мэдэгдэж, ажлыг хурдан шуурхай хийж гүйцэтгэхгүй бол цаг минутаар тооцогддог орлого нь тасалдаж ажилчдынхаа цалинг тавихад хүндрэл учруулдаг гэж бизнес эрхлэгч Б.Болорсүх онцолж байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна