“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ-2026” үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Дархан-Уул аймагт ажиллаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон салбарын удирдлагууд ажилласан бөгөөд төвийн үйлчилгээний хүртээмж, орчин нөхцөл, иргэдэд үзүүлж буй тусламж дэмжлэгийн явцтай газар дээр нь танилцав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг сонсож, цаашид үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Энэ үеэр төвд эрт илрүүлэг, оношилгоо, нарийн мэргэжлийн үзлэгийг зохион байгуулж, нийт 228 иргэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлжээ.
Үүнд:
-Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн эмч, техникчид 51 иргэнд зөвлөгөө өгч, туслах хэрэгслийн үйлчилгээ үзүүлэв.
-Чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн үзлэгт 90 иргэн хамрагдлаа
-Хүүхдийн сэргээн засах үзлэгт 87 хүүхэд, иргэн хамрагдан шаардлагатай тусламж үйлчилгээг авчээ.
Орон нутгийн удирдлагууд болон төвийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг тогтмолжуулахад салбар яам болон орон нутгийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолсон байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна