Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан түүхт өдрийг тохиолдуулж, МИАТ ТӨХК-ийн 70 ойг угтан иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж, ажилтай нь танилцсан юм. Энэ үеэр Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн ажилтан, алба хаагчдын ажлын амжилт, улс эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн төрийн дээд одон медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 77 дугаар зарлигаар МИАТ ТӨХК-ийг Сүхбаатарын одонгоор шагнасан бол 78 дугаар зарлигаар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн тус компанийн
-“Б737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан,
-Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт Монгол Улсын Гавьяат нисгэгч цол, Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол,
-МИАТ компанийн Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн Агаарын хөлгийн диспетчер Вандансэнгийн Мэндбаяр, Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналт хариуцсан тасгийн дарга Цэрэнбатын Хамт-Олон нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор,
-Хууль эрхзүйн тасгийн хуульч Жадамбаагийн Чулуунаа, Зорчигч, үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч Балгансүрэнгийн Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах инженер Миймаагийн Даваа нарыг “Алтан гадас” одонгоор,
-Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Баттүвшингийн Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Амарсанаагийн Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна