Засгийн газрын зүүн хаалганд 70 гаруй хоног жагсаж буй "Зэс эрдэнийн хувь ХХК"-ийн хувьцаа эзэмшигчид Алдарт ээжүүдийг хүндлээд түр хугацаанд жагсаалаа хойшлуулжээ

А.Булганчимэг
2026/05/25

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн ордонд Алдарт эхийн одонт ээжүүдэд шагналыг нь гардуулсан. Тэгвэл Засгийн газрын зүүн хаалганд 70 гаруй хоног зөвшөөрөлтэй өдөр бүр жагсаж байгаа Зэс эрдэнийн хувь ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, ажилчид Алдарт эхийн одонгоо авч буй ээжүүдийг хүндлээд эсэргүүцлийн жагсаалаа түр хугацаанд хойшлуулжээ.

Бид өмнө нь Засгийн газрын зүүн хаалганд 70 гаруй хоног зөвшөөрөлтэй өдөр бүр жагсаж байгаа Зэс эрдэнийн хувь ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, ажилчдаас мэдээллийг тодруулж, сурвалжилсан билээ. Тэд өөрсдийн хувь нийлүүлж босгосон Эрдэнийн хаягдал овоолгоос зэс олборлох “Зэс эрдэнийн хувь ХХК” Хөрөнгө оруулалт хариуцан захирлаар ажиллаж байсан Э.Батбаярын шунахайн сэдлээс болж асар их хэмжээний хохиролд орж, хаалга аа барьсан бөгөөд хууль хяналтынхныг шударгаар шийдэж өгнө үү хэмээн ингэж жагсаж байгаа юм. 

СУРВАЛЖИЛГА: Иргэд нэгдэж хаягдал овоолгоос зэс гаргах үйлдвэр барьсан ч сайдын дүүгээс болж Э.Батбаяраас 110 тэрбумын хохиролд орж, хаалга аа барьсан тул 70 хоног жагсаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна