Нэгдүгээр сургуулийн хичээлийн байранд нийслэлийн төсвийн ₮3 тэрбумаар их засвар хийнэ

Admin
2026/05/25

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хичээлийн хуучин байранд энэ зун их засвар хийхээр болжээ.

Барилгын их засварын ажилд нийслэлийн төсвөөс 3 тэрбум төгрөгийг төсөвлөж, баталсан байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль 1923 онд байгуулагдсан бөгөөд 1940 онд Маршал Х.Чойбалсаны санаачилгаар хичээлийн 4 давхар барилгыг бариулж, ашиглалтад оруулан энэ ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын лаборатори 1-р сургууль гэж нэрлэж байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна