П.Сайнзориг: Х.Нямбаатар даргыг огцруулсанд харамсаж байгаа

Admin
2026/05/25

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодруулга авлаа.

Тэрээр ""Х.Нямбаатар ажлыг их амархан харагдуулж чадсан. Нийслэлчүүдийн аятай, тухтай амьдрах, агаарын бохирдол, түгжрэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийхийн тулд далайцтай ажиллах ёстой юм байна гэдгийг Х.Нямбаатар өөрийн биеэр харуулж чадсан.Х.Нямбаатар даргыг огцруулсанд харамсаж байгаа. Өмнө нь ойр зуурын, ахуйн юм ярьдаг байсан. Харин өнөөдөр нийслэлчүүд Эрчим хүчний том төсөл, Нийтийн тээврийн асуудал ярьж байна. 2 жил 7 сарын хугацаанд 233 км зам барьсан байна. Эхнээсээ үр дүн нь гарч байна. Дараагийн Засаг дарга яг энэ зарчмыг барьж ажлаасаа гэж хүсэж байна" гэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна