Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ

Admin
2026/05/25

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, холбогдох байр суурийг гаргалаа.

Нэгдүгээрт, М.Бадамсүрэн нарын нийт 21 гишүүн боловсруулсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд уг төсөл нь хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжихэд чухал үр дүн авчирна гэж үзэж, зарчмын хувьд дэмжжээ.

Хэлэлцүүлгийн шатанд дахин нягтлан сайжруулж боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна. 

Хоёрдугаарт, О.Амгаланбаатар нарын арван гишүүний санаачилсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдах 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг өөрчлөлтөөр, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбарын удирдлагыг орон нутгийн удирдлага томилох эрх зүйн зохицуулалт бий болгохоор тусгасан байна.

Гэвч, бүлгийн гишүүд энэхүү өөрчлөлт нь төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах үндсэн зарчимтай зөрчилдөх эрсдэлтэй гэж үзжээ. Иймээс, УИХ-ын Тамгын газрын холбогдох нэгжээс хууль эрх зүйн дүгнэлт, зөвлөмж гаргуулсны дараа дахин хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна