Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын тогтвортой авто зам төслийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд маргааш буюу 5-р сарын 26-нд СХД-ийн 21-н уулзвараас Баянхошууны уулзварын чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсныг мэдэгдэж байна.
Иймд 2026 оны 05-р сарын 26-ны өдөр 23:00 цагаас эхлэн 2026 оны 05-р сарын 27-ны өдөр 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа тул жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна