Төв талбайн асрыг буулгахгүйгээр "COP17" руу шилжүүлнэ

Admin
2026/05/25

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгөөс хойш өнөөдрийг хүртэл байрлаж буй том цагаан асрыг буулгах албан даалгаврыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өгсөн байдаг. Гэвч уг шийдвэр гарсны дараа тус түр байгууламж төв талбайд байсаар байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодруулахад, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг чухалчлан үзэж байгаа боловч асрыг шууд буулгах боломжгүй хэд хэдэн бодит шалтгаан бий. Асарт батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр төлөвлөгөөт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа. Уг байгууламжийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл талбайд байлгахаар төлөвлөсөн.

Мөн ирэх "COP17" олон улсын өндөр хэмжээний арга хэмжээнд үргэлжлүүлэн ашиглах зорилготой байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус том хэмжээний асрыг буулгаад түр хадгалах, агуулах бэлэн газар байхгүй учраас шууд дараагийн арга хэмжээ зохиогдох байршил руу шилжүүлэн зөөх шаардлага үүссэн" гэсэн юм.

Цагаан асрыг анх 300 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьж байгуулсан. Харин үүнийг буулгаж, нүүлгэн шилжүүлэхэд дахин 100 гаруй сая төгрөгийн зардал гарах тооцоог Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг тухайн үед мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна