АНУ, Иран хэлэлцээ хийх зарчмын тохиролцоонд хүрчээ

Admin
2026/05/25

АНУ, Иран Ормузын хоолойг нээх тухай хэлэлцээгээр зарчмын тохиролцоонд хүрсэн талаар "Нью-Йорк Таймс" сонин мэдээлжээ.

Гэхдээ Ормузын хоолойгоор хөлөг онгоцууд хэзээ чөлөөтэй зорчиж эхлэх, энэ хэлэлцээ нь газрын тосны үнийг буруулж чадах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн хэлэлцээ хийсэн тохиолдолд Иран улс энэ сувагт ямар байдлаар хяналт тавих нь ч тодорхойгүй байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. Өмнө нь Фокс Ньюс агентлаг мэдээлэхдээ, Иран улс суурь тохиролцоо хийхийг зөвшөөрч, сөргөлдөгч талууд хэлэлцээг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр бэлдэж чадсан гэж онцолж байв.

Эх сурвалж: NYT, Fox News


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна