Өнгөрөгч 4-р сарын 8-нд Өвөрмонголтой хиллэдэг Ганцмод боомтоор монголын талаас Хятад руу хууль бусаар адууны шир, адууны гэдэс дотор, агат чулуу зэргийг их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Ойролцоогоор 9,8 тонны хэмжээтэй хууль бус эд зүйлсийг хураан авсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй томоохон зөрчлийн тоонд зүй ёсоор багтаж байгааг БНХАУ-ын Гаалийн хяналтын албанаас мэдэгджээ. Түүнчлэн хууль бус зөрчлийг илрүүлэхэд Ганцмод боомтын хилийн шалгах, нэвтрүүлэх чадавхыг сайжруулж дижитал хэлбэрт шилжүүлсэн нь түлхэц боллоо хэмээн БНХАУ-ын хэвлэлүүд мэдээлээд буй.


Тэгвэл саяхан буюу 5-р сарын 13-нд Замын-Үүдийн боомтоор хил нэвтэрсэн ачааны автомашины жолооч суудлынхаа доор 52.62 кг буюу нийт 80 ширхэг адууны гэдэс нууж, хууль бусаар хил давсныг Эрээн хотын гаалийн ажилтнууд илрүүлжээ гэх мэдээлэл цацагдаад буй.

Харин энэ асуудлын талаар Гаалийн Ерөнхий газраас тодруулахад, “Бид уг мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны мэдээллийг авахаар хүсэлт урагшаа хүсэлт явуулсан. Одоогоор тус мэдээлэл нь баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна