2023 оноос хойш анх удаа инфляцын түвшин хоёр оронтой тоо руу орж, 10.1 хувьтай гарлаа. Энэ инфляцын шуурганд хүнсний бүтээгдэхүүнээс гадна эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм ч өртөж байна. Манай сурвалжлах баг бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах 11 эмийн сангаар орж тодруулахад эмийн үнэ сүүлийн нэг сард 200-3000 төгрөгөөр нэмэгдсэн талаар эмийн санчид хэлж байлаа.
Эмийн санчид, /Хувийн мэдээллээ нууцлахыг хүсэв/ “Өдөр бүр 300, 400 төгрөгөөр эмийн үнэ нэмэгдсээр байна. Ялангуяа сүүлийн нэг сарын дотор олон эмийн үнэ нэмэгдлээ. Тодруулбал, Өвчтөн амаар хооллох боломжгүй үед уураг алдалтын үед болон судсаар тэжээл нөхөх зорилгоор дуслаар хэрэглэдэг Амикомплекс нэг ширхэг нь 36000 төгрөгөөр худалдаалж байсан бол сарын өмнө 39000 төгрөг болж үнэ нь нэмэгдсэн.
Чухам юуны учир эмийн үнэ ингэж нэмэгдсэн нь анхаарал татна. Эмийн худалдаа эрхлэгчид, гааль дээрх бараа бүтээгдэхүүн саатаж, тээвэр логистикийн салбар удааширч, эмийн эрэлт үүссэн тул үнэ ингэж өссөн гэж тайлбарлав.
Харин Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодруулахад оновчтой хариулт өгсөнгүй. Эм бол өвчтэй болон өндөр настай хүмүүсийн зайлшгүй эрүүл мэндийн хэрэгцээ ч манай улсад эмийн үнийн өсөлт, тасалдалтыг тооцоолж, хянаж, мэдээлэх суваг одоог хүртэл төрийн байгууллагад тун дутмаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна