Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яаманд мэдээлэл хийлээ.
Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд, цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх, 2024 оны 11 дүгээр сараас эхлэн импортын тээврийн хэрэгсэлд НИТХ-ын шийдвэрээр дугаар олгохгүй байгаа ба үүнтэй холбоотойгоор цахилгаан машинд дугаар олголтын хязгаарлалтаас чөлөөлөх сайдын тушаал гарсан.
Бүрэн 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэлд дугаар олгоно. Мөн үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, нэмэлт цэнэглэгч эх үүсвэртэй тээврийн хэрэгслийг хамруулна. Харин Тоёота приус, акуа гэх мэт хос хөдөлгүүртэй автомашин үүнд хамаарахгүй. Улсын хэмжээнд 2215 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болон рийв хөдөлгүүртэй 72 ширхэг байна. Мөн нийт 1,3 сая тээврийн хэрэгсэл байгаагийн 553 мянга нь хосолмол хөдөлгүүртэй. Тэдэнд ногоон дугаар олгохгүй хэмээн албан эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна