Завхан аймгийн Улаагчны Хар нуураас сэлүүр хөлт хавчийг шинээр илрүүлжээ

Admin
2026/05/13

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Сэнжит хад уруудан бургастын гол өгсөөд эргэн тойрон элсэн манхадаар хүрээлүүлсэн гүн номин нуурт хүрэх бөгөөд энэхүү нуур нь “Хангайн сувд” хэмээн алдаршсан “Улаагчны хар нуур”юм. Улаагчны хар нуур гэдэг нэрийн учир юу вэ гэвэл улаагчны голоос эх авдаг энэ нуур нь цэнгэг устай нуур юм. Эрт дээр үеэс Монголчууд хамгийн цэнгэг, хамгийн сайн устай нуураа хар өнгөтэй зүйрлүүлэн хэлдэг байжээ. Энэхүү нуурын ус нь маш цэнгэг учир ийнхүү Улаагчны хар нуур хэмээн нэрлэсэн гэдэг. Уг нууранд амьдардаг олон төрлийн бичил биет, хөвөгч амьтадыг судлах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байгаа аж.

Хамгийн сүүлд Завхан аймгийн Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газраас гидробиологийн мониторингийн судалгааг ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран хийж, нуурын усны болон ёроолын амьтдын төрөл зүйл, тархалт, экологийн онцлогийг тогтоожээ. Судалгаагаар Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуурт 59 зүйлийн хөвөгч амьтан бүртгэгдсэний дотор хүрд хорхой 34, салаа сахалт хавч 14, сэлүүр хөлт хавч 11 зүйл байгааг тогтоов. Мөн 9 зүйлийн хүрд хорхой, 4 зүйл салаа сахалт хавч, 4 зүйлийн сэлүүр хөлт хавчийг шинээр илрүүлжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна