ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон: Үндэсний баялгийн сангийн хуулийн хүрээнд 1,4 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Энэ нь 2026 оны төгсгөл гэхэд иргэн бүрт 500 000 төгрөг хуримтлагдана гэсэн тооцоололтой байна

Admin
2026/05/06

Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэлэлцээрийн талаар ЗГХЭГ дэд дарга Д.Цолмон танилцуулав. Одоогоор дөрвөн ААН-тэй яриа хэлэлцээ хийжээ. Эдгээр нь "Таван толгой", "Өсөх зоос", "Хангад эксплорэйшн", "Ачит их" компаниуд юм.

Төсвийн хөрөнгөөр эдгээр компанийн ашиглаж буй ордын хайгуулыг хийсэн тул төр 34 хувийг эзэмших хэлцэлд хүрчээ.   Мөн тэрээр Үндэсний баялгийн сан арвижсан гэв. Энэ оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв.     Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ.

Үүнийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн. Нэрийн дансны хуримтлал одоо 306.1 мянган төгрөг байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна