Украин түр гал зогсоолоо

А.Булганчимэг
2026/05/06

ОХУ энэ сарын 09-ний өдөр тэмдэглэх Ялалтын баярын үеэр дангаар түр эвлэрэл зарлаж байгаагаа мэдэгдсэн.

Харин энэ талаар Украинд албан ёсоор хандаагүй аж. Гэхдээ Украин "хүний амь насыг баяр тэмдэглэхээс илүүтэй чухалчилж байгаа тул чимээгүй горим зарлана" гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэж байлаа. Улмаар Киевийн цагаар 05 дугаар сарын 05-6-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн Украины тал гал зогсоожээ. Харин ОХУ Ялалтын баяр тэмдэглэх 05 дугаар сарын 08, 09-ний өдөр гал зогсооно гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС, РБК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна