Москвад ялалтын баярын өдрүүдэд интернет хязгаарлана

А.Булганчимэг
2026/05/06

ОХУ-ын Москва хот болон Москва мужид 05 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд үүрэн холбооны интернет хязгаарлахаар болжээ.

Тус улсын үүрэн холбооны тэргүүлэх операторуудын мэдэгдсэнээр, аюулгүй байдлын үүднээс интернет болон зурвас бичих үйлчилгээг түр хугацаанд хязгаарлах аж. Энэ шийдвэрийн хүрээнд мягмар гарагаас эхлэн богино хугацаанд интернет тасалж эхэлсэн бөгөөд энэ үеэр бэлэн бус мөнгөний гүйлгээ, такси зэрэг үүрэн холбооны интернетээр гүйлгээ хийх шаардлагатай үйлчилгээнүүд доголдох болсон байна.

Эх сурвалж: Interfax


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна