Завхан аймагт 4 настай хүүхэд мориноос унаж нас баржээ

Admin
2026/04/13

Өнгөрсөн бямба гарагт Завхан аймгийн Баянхайрхан суманд 4 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Урьдчилсан байдлаар уруу газар явж байхдаа мориноосоо унаж, чирэгдэхдээ хад, чулуунд толгойгоо цохиж, нас барсан байж болзошгүй байгаа бөгөөд хүүгийн цогцсыг задлан шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарах аж. Хэргийг Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэст шалгаж байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна