Монгол Улсад анх удаа INCA олон улсын гоо сайханчдын тэмцээн зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа

Admin
2026/03/30

Тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Сингапур, Япон, Вьетнам, Тайвань, АНУ, Тайланд зэрэг орноос 15 олон улсын шүүгч хүрэлцэн ирж, Монгол Улсаас олон улсын зэрэглэлтэй 36 шүүгч ажилласан байна. Харин гадаад, дотоодын бүтээл болон биеэр оролцох нийт 500 гаруй оролцогч ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа

Энэхүү тэмцээний гол зорилго нь Монголын гоо сайхны салбарын мэргэжилтнүүдийг олон улсад таниулах, ур чадварыг нь дээшлүүлэх, туршлага солилцоход чиглэсэн бөгөөд энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн онцлогтой боллоо.

Тэмцээний хүрээнд PMU embroidery (шивээс), Nail, Lash, Wax гэсэн дөрвөн чиглэлээр олон улсын мэргэжлийн багш нарын сургалт, семинар зохион байгуулагдаж, оролцогчид хамгийн сүүлийн үеийн техник, чиг хандлагатай танилцсан байна. Энэ нь дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэх, мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой байв.


Тус тэмцээн нь дэлхийн хэмжээнд 9 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд цаашид хоёр жил тутамд Монгол Улсад тогтмол зохион байгуулагдах юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна