Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг энэ оны 10-р сард ашиглалтад оруулахаар болжээ. Ингэхдээ хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглах эхлэх талаар албаныхан мэдээлэл өглөө.
Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 25 мянган мкуб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын дагуу цэвэршүүлэх юм.
Туршилтын ажлыг энэ оны 6-р сарын сүүлчээр буюу баяр наадмын өмнө эхлүүлэх бөгөөд өнгөрсөн жил үшинээр барих төслийн анхны усыг авч туршсан.
Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар бөгөөд 249.6 сая ам.долларыг БНХАУ, таван хувийг 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монголын талаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна