Өнөөдөр болох үйл явдлууд

Admin
2026/04/07

Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. 

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

09:30 цагт: “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл" уулзалт Шүүхийн сахилгын хорооны сургалтын танхимд болно. 

11:00 цагт: Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

15:00 цагт: Монголын Оюутны спортын VII наадмын нээлт Спортын төв ордонд болно. 

Үзэсгэлэн:

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ  сарын 7-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ренчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 8-ныг хүртэл гарна.

-“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

-Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-ын эхний тоглолтууд болно. 

-Киргизийн нийслэл Бишкек хотноо чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна