Ерөнхий сайд Н.Учрал танхимынхаа Сангийн сайдад УИХ-ын гишүүн, эдийн засагч З.Мэндсайханыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлийн дэмжлэгийг авлаа. Түүнийг геополитикийн хүнд нөхцөлд эдийн засгийг тогтворжуулах, салбар хоорондын уялдааг хангах туршлагатай боловсон хүчин гэж үзжээ.
Боловсролын түүх:
• 1996 он: Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
• 2001 он: Санхүү эдийн засгийн дээд сургуулийг (СЭЗИС) Бизнес судлаач, Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
• 2008 он: Удирдлагын академийг төгсөж, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн.
Ажлын туршлага:
• 2001-2014: Хувийн хэвшилд гүйцэтгэх захирлаар ажилласан.
• 2015-2019: Сангийн яамны Газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга.
• 2019-2020: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга.
• 2020-2022: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд.
• 2022-2024: Ерөнхий сайдын болон Ерөнхийлөгчийн зөвлөх.
• 2024 оноос: УИХ-ын гишүүн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн.
Томилох болсон шалтгаан: МАН-ын Удирдах зөвлөлийнхөн түүнийг "Төсвийг зөвхөн тоо гэж харахаас илүүтэй, эдийн засгийг бодит амьдралд аваачих үр өгөөжийг тооцож чадна" хэмээн өндрөөр үнэлсэн байна. Мөн тэрээр төрийн болон хувийн хэвшлийн ажлыг сайн мэддэг тул шинээр суралцаж цаг алдахгүй, шууд ажилдаа орох боломжтойг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна