Өнөөдөр Дундговь аймагт зам тээврийн ослоор 3 хүн нас баржээ

Admin
2026/04/03

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд “Дундговь аймгийн Хөтлийн шар гэх газар машин унасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Land Cruiser 200 маркийн автомашин замын хажуу руу онхолдож 3 хүн нас барсан зам тээврийн ослыг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо зам орчиндоо хурдаа тохируулан явах, хамгаалах бүсээ тогтмол зүүж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна