Индонезид 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Admin
2026/04/02

Пүрэв гарагийн өглөө болсон уг газар хөдлөлт Индонезийн зүүн хойд хэсэгт орших Молуккийн тэнгист болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв.

Голомтоос 1,000 км-ийн радиуст Индонез, Филиппин, Малайзын эрэг дагуу цунамигийн давалгаа үүсэх боломжтойг анхааруулж байна.

280 сая гаруй хүн амтай, олон мянган арлаас бүрдэх Индонез улс нь тектоник хагарлын томоохон бүс дээр оршдог бөгөөд Номхон далайн сав газрыг тойрсон галт уул, хагарлын бүсэд байрладаг тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог.

2022 онд Баруун Жава мужийн Чианжур хотод 5.6 магнитудын газар хөдлөлт болж, 602 хүн амиа алдсан нь 2018 онд Сулавеси аралд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас 4300 гаруй хүн нас барснаас хойших Индонезийн хамгийн их хохиролтой гамшиг болсон юм.

2004 онд Энэтхэгийн далайд болсон асар хүчтэй газар хөдлөлт цунами үүсгэж, арав гаруй улсад 230 мянга гаруй хүний амийг авсан бөгөөд тэдний ихэнх нь Индонезийн Ачех мужид байсан юм.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна