Үе тэнгийн хүүхдийн нүд рүү цохиж, хараагүй болгосон өсвөр насны хүүд шүүхээс 4 жилийн хорих ял оноожээ

Admin
2026/04/01

Өсвөр насны шүүгдэгч Б нь сургуулийнхаа гадаа хөл бөмбөгийн талбайд хүүхдийн баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисноос түүний зүүж байсан нүдний шил хагарч, баруун нүдэнд нь шилний хагархай зоогдон“...баруун нүдний хараагүйдэл...” гэсэн хүнд хохирол санаатай учруулжээ.

Түүнд анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, Ч.БЯМБАА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна