Ой, хээрийн түймэрт 21 мянган га талбай өртжээ

Admin
2026/03/31

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар найман аймгийн 14 суманд нийт 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Тодруулбал, Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Халхгол, Хөвсгөл аймаг-ийн Түнэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт суманд гал түймэр гарсан байна.

Урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21,175 га талбай галд өртжээ. Аврах, унтраах ажиллагааны хүрээнд дөрвөн гэр, хоёр өвөлжөөг галын аюулаас хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 2000 орчим малыг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд нийлсэн 677 хүн, 94 автомашинтайгаар ажиллажээ. Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор ой, хээрийн түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, малчид, тээвэрчдийг байгальд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна