Өнөөдөр болох үйл явдал

Admin
2026/03/31

Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. 

09:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

09:00 цагт: “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Галлерей Улаанбаатарт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

09:00 цагт: Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

10:00 цагт: Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь-Хос шилжилт”  төслийн нээлт “Блью скай” зочид буудлын “Кристал” танхимд болно. 

14:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

14:00 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд /13,14 заалт/ өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулна.

 -"Улаанбаатар-2026" Боксын Ази тивийн АШТ дөрөвдүгээр сарын 10-нийг хүртэл "Аса Арена"-д болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайваны “Би үгүй” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.  

-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

 

Хилийн чанадад: 

-Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын гишүүн Арабын орнуудын чуулга уулзалт /UN ESCWA/ болно. 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна