Усны газрын дарга З.Батбаяр: Нийслэлээс Туулын хурдны замын төслийн зургийг өнөөг хүртэл ирүүлээгүй учир дүгнэлт гаргах ямар ч боломжгүй байна

Admin
2026/03/30

Тэрбээр "Туулын хурдны замын талаар Усны газраас Усны тухай хуулинд заасан ёсоор усны барилга байгууламжийн зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой. Тэгэхээр усан сан бүхий газар баригдаж байгаа үйл ажиллагаа бол усны барилга байгууламжинд тооцогдоно. Тиймээс энэхүү зураг төсөлд бид мэргэжлийн дүгнэлт гаргаж өгөх ёстой ч харамсалтай нь “Туулын хурдны зам” төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ажлын зураг ирүүлээгүй байна. 2025 оны зургаадугаар сард дөрвөн урсгалтай замын зураг ирүүлсэн. Арванхоёрдугаар сард зургаан урсгалтай замын зураг ирүүлсэн. Гэвч бидний хувьд зураг гэдэг нь ялангуяа голын татам руу орсон 2500 баганын газар доор орж байгаа диаметр, дизайн маш чухал учраас, маш нарийн техникийн ажлын зураг, мөн Туул голын урсацад нөлөөлөх нөлөөлөл, бохирдол зэргийг тодорхойлох хэрэгтэй. Гэвч одоогоор ийм зураг ирүүлээгүй учраас  “Туулын хурдны зам” төсөл дээр одоогийн байдлаар усны мэргэжлийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна