“Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна

Admin
2026/03/30

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг анх 1933 онд АНУ-д санаачлан тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 оноос албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг болсон түүхтэй.

Дэлхийн эмч нарын өдөр нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн алдаршуулахад чиглэдэг онцлогтой. Энэхүү өдрийн хүрээнд  улс орон бүрт эмч нарын ур чадвар, мэдлэг туршлагыг олон нийтэд таниулах, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний шилдэг арга барилыг сурталчлах, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан шилдэг эмч нарыг шагнан урамшуулах зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна