Ө.Шижир: 99 хувиар дэмжчихээд араас чинь боодог хүмүүс хажууд чинь байгаа шүү

Admin
2026/03/30

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гээд УИХ-ын даргын албан тушаалаа голсон маягтай өргөдлөө өгч байна гэж ойлгож байна.

Гурван долоо хоногийн өмнө Хойд Солонгосын удирдагч нь сонгуульд өрсөлдөөд 99.97 хувиар ялсан юм билээ. Яг үүнтэй адил МАН өчигдөр яралзтал гараа өргөөд явчихаж байна. Танай намын 100 жилийн түүхийг Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар гээд яриад яахав. Сүүлийн 10 жилийн түүхийг ярихад намын дарга, УИХ-ын дарга болсон М.Энхболдыгоо яав, Ж.Эрдэнбатыгаа яав, саяхан болсон үйл явдал гэвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан даргаа яав. 99, 99 хувиар дэмжиж явуулчихаад араас чинь боодог хүмүүс шүү. Таны хажууд ийм л хүмүүс байгаа. Хоолойг чинь боож ухаан алдуулаад ямбийтал зоддог хүмүүс. Сүүлийн үед л нөхцөл байдалд байлаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна