Таван жилийн өмнө Мишээл группийн 100 гаруй харилцагч байгууллага хамтран өөрсдийн санхүүжилтээр иргэдэд зориулан Мишээлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан.
Энэ нь хэдий нь хотын баруун бүсийн СХД, БГД-ийн иргэдийн эрүүл мэндээ тэтгэж, нарлаж агаарлах боломжтой ганц газар болжээ. Мишээлийн цэцэрлэгт хүрээлэн бол Улаанбаатар хотын туул голын сав газруудаас хамгийн жижиг өргөнтэй буюу уулаас Мишээл экспо хүртэл 600-800 метр хэмжээтэй. Туулын зургаан эгнээтэй хурдны зам Баянзүрхийн товчооноос баруун аймагруу салдаг аюулгүй тойрог хүртэл байрлах учраас зөвхөн Мишээлийн цэцэрлэгт хүрээлэн төдийгүй гол дагаж агаарлах боломжтой бүх газрууд үгүй болох эрсдэлтэй байна. Иймээс цаашид Улаанбаатарт хөрөнгөтэй нь голын эргийн хауст нарлаж, хоосон нь хурдны замын тоосонд сүүдэрлэх л сонголт үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна