Байлдагч Г.Сумьяабазар:"Мотоциклдоо дарагдаж унаад босож чадахгүй хоёр хоносон. Арай гэж бостол мотоцикл эвдэрсэн байсан" гэжээ

Admin
2026/03/30

Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0110-р салбарын хугацаат цэргийн алба хаагч Г.Сумьяабазар нь 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр тэмээ эргүүлэхээр яваад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн 82 хүн оролцжээ. Мөн Онцгой байдлын агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас тусламж үзүүлсэн байна.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчимд байлдагч Г.Сумьяабазарыг нутгийн малчин иргэн унаж явсан мотоциклоосоо унаж гэмтсэн байсныг олж албаныханд мэдэгдсэн байна. Тухайн байлдагч малын бэлчээрийн бэлчээрийн 50 орчим км зайд осолдсон байжээ. Улмаар нүүр, гар зэрэг нь бага хэмжээгээр гэмтэл авсан гэж албаныхан мэдээллээ.
Түүнчлэн амин үзүүлэлтүүд нь тогтвортой, биеийн байдал хэвийн хэдий ч олон хоног хээр байсан учраас бие нь сульдсан байдалтай байгаа аж. Олсон даруй сумын эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлж, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Улмаар түүний биеийн байдлыг харгалзан үзэж Улаанбаатар хот руу шилжүүлэх эсэхийг шийдэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна