МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН III ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Admin
2026/03/29

Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг эхлээд танилцууллаа.

Хуралдааны даргаар Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, орлогч даргаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг нар ажиллахаар болов.

Хуралдаан даргалагчийн танилцуулснаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, чиглэл өгөх тогтоол батлах тухай, бусад гэсэн гурван асуудал хэлэлцэхээр боллоо.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурал 597 гишүүнтэй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна