Сураггүй болсон цэргийн алба хаагчийг дөрөв дэх өдрөө хайж байна

Admin
2026/03/29

Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч тэмээн сүргээ эргүүлэх гэж мотоциклтой яваад өнөөг хүртэл сураггүй болсон тул түүнийг эрэн хайх ажиллагааг дөрөв дэх өдрөө үргэлжлүүлж байна. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 25-ны өдөр цэргийн ангийн тэмээн сүргээ эргүүлэхээр мотоциклтой яваад өнөөг хүртэл сураггүй байгаа юм. 

Тухайн цэргийг Өмнөговь аймгийн цагдаа, онцгой, хилийн цэргийн ангийн бүрэлдэхүүн болоод Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнх нь төлөөллийнхэн эрэн хайж байгаа ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар сураггүй болсон цэргийг эрэн хайх ажиллагааг нисдэг тэрэг, дрон зэргийг ашиглан эрэн хайж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна