29-р сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл "Чимээтэй хашхираан" суулт хийж байна

Admin
2026/03/27

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн гадна “Чимээтэй хашхираан” суулт хийж байна.

2017 оны энэ өдөр тус сургуулийн төгсөх ангийн 10 гаруй сурагч "Чимээгүй хашхираан" нэртэй хичээл хаялт зарлаж байсан юм. Үүнээс хойш есөн жил өнгөрсөн ч сургалтын чанар, үйл ажиллагаанд өөрчлөлт гараагүй тул сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрийн төлөөлөл ийнхүү суулт зарлах болжээ.

Эцэг эхчүүдийн төлөөлөл сургуулийн барилгад засвар хийж суралцах орчин сайжирсан ч багш нарын заах арга барил муу, сургуулийн удирдлага, сургалтын аргазүйч нь мэргэжлийн бус байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гуравдугаар ангийн хүүхэд үсэг мэдэх ч уншиж, бичиж чадахгүй, долоодугаар ангийн хүүхэд хуваах үйлдэл мэдэх байгааг хэлсэн юм. Энэ мэтээр тус сургуулийн сурагчид боловсролын системийн золиос болж байгааг төр анхааралтай авч, эрхийг хамгаалах ёстой сануулав.

Тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр мэргэшсэн буюу сурдопедагог багшийн орон тоог нэмэгдүүлэх, Боловсролын тухай хуульд тусгасан ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагатай болох зэргийг шаардан суулт хийж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна