МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан эхэллээ

Admin
2026/03/27

Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэж, Бага хурлыг товлох юм. Бага хурал хуралдаж байж Ерөнхий сайдын нэр тодорхой болж Ерөнхий сайдыг баталгаажуулна.

Нэгэнт улс төрийн нөхцөл байдал хямралтай байгаа учраас Ардчилсан намын тавьсан Намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн саналыг хүлээн авч улс төрийн байдлыг гацаанаас гаргах ёстой байгаа юм. Улс төрийн хүрээнд МАН-ын дараагийн Засгийн газар Ардчилсан нам, Үндэсний эвслийг багтаана гэж байгаа ч Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Засгийн газарт орохгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна