ГССҮТ-д дроноор цус, цусан бүтээгдэхүүнийг 10 минутын дотор хүргэжээ

Admin
2026/03/27

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын дотор Гэмтэл согог судлалын үндэсний төвд шуурхай хүргэж хүлээлгэн өгчээ.Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор анх 2025 онд хүргэж байсан бөгөөд энэ удаа хоёр дахь удаагаа амжилттай тээвэрлэжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2024 онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж, 2533 хүний эрүүл мэнд, амь насыг аврахад хэрэглэсэн байна.Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна