Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно

Admin
2026/03/27

Хятадын Хайнань мужийн Саньяа хотод Азийн элсний VI наадам дөрөвдүгээр сарын 22-нд хөшгөө нээнэ.

Найман өдөр үргэлжлэх энэхүү наадамд 14 спортын 15 төрөлд Азийн 45 орны 3700 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин Монгол Улсаас спортын найман төрөлд 55 тамирчин илгээхээр мэдүүлэг өгчээ. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3, хөнгөн атлетик, элсний гандбол, триатлон, жюү жицү, текбол, элсний волейбол, элсний бөх гэсэн төрөлд өрсөлдөнө.

Азийн элсний спортын наадам хамгийн сүүлд 10 жилийн өмнө Вьетнамын Дананг хотод болсон. Тус улсад болсон V наадамд манай улсаас спортын найман төрөлд 39 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохдоо долоон алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр багийн дүнгээр V байрт шалгарч байлаа.

Азийн олимпын зөвлөлөөс далайн эргийн, элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор Азийн элсний наадам зохион байгуулах шийдвэрийг 2007 онд гаргаж, анхныхыг нь 2008 онд Индонезийн Балид зохион байгуулжээ. Ихэнх тэмцээн уралдаан гадаа талбайд болдог, түр зуурын байгууламж ашиглан тэмцээнээ явуулах боломжтой, зохион байгуулахад зардал мөнгө бага гардаг зэргээс шалтгаалан наадам богино хугацаанд өргөн хүрээнд тэлж, хүлээн авах сонирхолтой орнуудын тоо нэмэгдсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна