Чуулганы гацаа ба намын зөрчлийн үр дүнд иргэд хохирч байна

Admin
2026/03/27

Улсын Их Хурлын хаврын чуулган хоёр долоо хоног гацаад буй нь улс төр, эдийн засаг, нийгмийн түвшинд анхаарал татсан асуудал болоод байна. Энэ удаагийн гацааны гол шалтгаан нь Ардчилсан Нам-аас тавьсан шаардлагатай холбоотой бөгөөд уг шаардлага нь улс төрийн ёс зүйд хэр нийцэж байгаа талаар маргаан өрнөж эхэллээ.Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг Намын дарга, УИХ- ын даргыг давхар  хийж болохгүй хэмээн шаардаж, УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөгдөх хүртэл чуулганд орохгүй гэдгээ мэдэгдсэн

Юуны өмнө, парламентын үйл ажиллагаа саатах нь өөрөө олон сөрөг үр дагавартай. Хууль тогтоох процесс удааширч, нийгэм, эдийн засгийн чухал шийдвэрүүд хойшлогдоно. Төсөв, хөрөнгө оруулалт, иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлууд шийдэгдэхгүй гацах нь бодит хохирол дагуулдаг. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж, бодлогын тогтворгүй байдлын дохио болдог.

Ийм нөхцөлд улс төрийн намын зүгээс тодорхой шаардлага тавих нь ардчилсан нийгэмд хэвийн үзэгдэл. Гэвч тэрхүү шаардлага нь олон нийтийн эрх ашигт нийцэж байгаа эсэх, эсвэл зөвхөн улс төрийн ашиг сонирхлыг илэрхийлж байгаа эсэх нь хамгийн чухал шалгуур болдог. Хэрэв шаардлага нь хууль ёсны, ил тод, нийтийн эрх ашигт чиглэсэн бол парламентын үйл ажиллагаанд шахалт үзүүлэх нь тодорхой хэмжээнд зөвтгөгдөж болно.

Ардчилсан намааас тавьсан шаардлагын тухайд бусад улс төрийн намууд энэ бол улс төрийн өнгө аятай байна хэмээн шүүмжилж буй. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Ардчилсан намын тавьж байгаа шаардлага бол улс төрийн өнгөтэй шаардлага гэж харж байгаа. Намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хууль бол одоогоор байхгүй. Хуулиа албан ёсоор өргөн бариагүй, намайг даргалж байх үед л авчраад тавьсан" гэв

Тэгвэл чуулганы үйл ажиллагааг бүхэлд нь гацаах замаар шаардлагаа тулгах нь улс төрийн ёс зүйн хувьд эргэлзээ дагуулна. Учир нь парламент бол нийт иргэдийн эрх ашгийг төлөөлөх институци бөгөөд түүний үйл ажиллагааг зориудаар саатуулах нь олон нийтийн эрх ашигт харшлах эрсдэлтэй. Энэ нь улс төрийн соёл, хариуцлагын асуудлыг ч хөндөнө.Эцэст нь, парламентын гацаа нь аль нэг намын ялалт, ялагдлын асуудал биш. Улс төрийн намууд шаардлага тавихдаа зөвхөн зорилгоос гадна арга замынхаа ёс зүй, үр дагаврыг нухацтай авч үзэх нь зүйтэй.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна