УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хурал гурван цаг үргэлжиллээ. Улмаар тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө.
Тэрээр “ Манай намын бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийллээ. Олон улсад үүссэн байгаа асуудлын "сүүдэр" манай улсад тусах эрсдэлтэй байна. Иймд урьдчилсан төлөвлөлт, менежментийн боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Их хурлын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учрах үндэсгүй билээ. Ардчилсан нам болон манай намын гишүүдээс гаргаж буй шаардлагатай холбоотой асуудлыг намын Удирдах зөвлөлөөр ярилцаж, улс төрийн шийдвэр гаргахаар боллоо. Энэ хурлаа өнөөдөр орой юм уу маргааш хийхээр боллоо. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь намын бүлэг чиглэл болгон ажиллана. Энэ асуудлыг 52 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна