Өнөөдөр Ардчилсан намын гишүүд чуулганд суухгүй тухайгаа мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Хулгайд холбогдож байгаа мафийн тогтолцооны нэг хэсэг нь Цагдаа, тагнуулыг удирдаж байна. Иймд Хууль зүйн сайд, дэд сайд нар маш хурдан ажлаа өгч, шалгуулах ёстой. Цагаан сарын өмнө Монгол улсын баялгийн сангаас Ногдол ашиг гэж 60,000 төгрөг иргэн бүрд өгч байна лээ. Гэтэл 400 тэрбум төгрөгийг хэдэн хулгайчид портероор зөөгөөд авчихсан байна. Үүнийг 3,5 сая иргэнд хувааж өгвөл иргэн бүхэн 60,000 төгрөгөөс их мөнгө авна. Энэ мөнгө чинь Монгол улсын 100 сумын нэг жилийн төсөв гэсэн үг" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна