“Чингис хааны үр сад. Орос ба дэлхий” нэртэй үзэсгэлэн Кремлийн музейд тавигдлаа. Энэхүү үзэсгэлэн нь ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр тавигдаж буй.
“Чингис хааны үр сад. Орос ба дэлхий” үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрэн болон Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар харилцаа, соёлын нөлөө, угсаатны гэрлэлт, ордны ёслолын түүхийг өгүүлэх аж. Үзэсгэлэнд Кремлийн эрдэнэсийн сангаас эхлээд бүс нутгийн олдворууд, Эрмитаж, Түүхийн музей, Оросын музей, Маржани сан зэрэг олон байгууллагаас цуглуулсан 150 гаруй үзмэрийг нэгтгэжээ.
“Бид олон зууны турш монгол болон орос угсаатнуудын харилцаа хэрхэн бүрэлдэн тогтсоныг өгүүлэхийг зорьж байна. Ялангуяа XV–XVII зуунд Чингис хааны асар том улс задран, татар-монголын эзэнт гүрний нутагт олон улс бий болсон үеийг онцолж, цаашлаад слав болон татар-монгол язгууртнууд хэрхэн харилцаж байсныг харуулж байна” хэмээн Кремлийн музейн захирал Елена Гагарина тайлбарласан байна.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна