Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан "Эх оронч сурагч" хөтөлбөр өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжиж хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгөөд байна. Тиймээс "Эх оронч сурагч" хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгоод буй ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ ирэх баасан гарагт буюу 3-р сарын 27-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235.131 сурагч хамрагджээ.
Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:
“Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна