Тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн хугацаанд миний бие удаа дараа хэл амтай, шуугиантай асуудлуудын талаар зөвхөн хавтсыг нь нээгээд доторх мөн чанарыг нь хэвлэлд болон иргэдэд танилцуулахгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байсан.
Үүний нэг нь Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой "Бодь" компани болон таван толгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд юм. Гэрээний үнийн дүн бол 1.5 тэрбум ам.доллар. Өмнө нь гүйцэтгэж байсан "Самсунг Эй Си Ти" компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар, нийлбэрээрээ 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар төгрөгт хөрвүүлээд улсын төсөвт эзэлж байгаа хувь хэмжээтэй харьцуулбал 13 хувь орчмыг эзлэх дүн. Энэ асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна.
"Бодийн оффтейк гэрээ" ба авлигын хэргийг УИХ-аар нээлттэй шалгуулах тогтоолын төслийг өргөн барьж, хянан шалгах түр хороог байгуулна. Би Авлигатай тэмцэх газар, аудитын байгууллагад итгэхгүй.
Намайг энэ ажлыг хийж чадах уу гэж та бүхнийг асуугаасай гэж хүсэж байна. Би чадна. Ийм ажил хийж байсан туршлага ч бий. Авлига авч өгч байдаг улс төрчид айна. Би бол шударга бус зүйлийг тэвчээд, хэлэхгүй сууж чаддаггүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна