BTS хамтлагийн тоглолтын үзэгчдийн тоо тооцоолсноос бага байсны улмаас HYBE агентлагийн хувьцаа 15.5 хувиар уналаа

А.Булганчимэг
2026/03/24

Дэлхийд алдартай Солонгосын K-pop хамтлаг BTS өнгөрсөн бямба гарагт Сөүл хотноо “Эргэн эрэлт” нэртэй тоглолтоо хийсэн билээ.

Уг тоглолтыг урьдчилсан байдлаар 250 мянган хүн үзэх тооцоолол гарсан ч бодит байдал дээр 104 мянган хүн үзжээ. Үүнээс болж даваа гарагийн арилжааны үеэр BTS хамтлагийн HYBE агентлагийн хувьцааны ханш Сөүлийн хөрөнгийн бирж дээр 15.5 хувиар унасан байна. Уг нь HYBE-ийн хувьцааны ханш BTS хамтлагийн энэ онд эхлүүлэх аялан тоглолт, баасан гарагт худалдаанд гаргасан “Arirang” цомгийн нөлөөгөөр өсөөд байсан ч тоглолтын дараа ингэж огцом унав. Харин уг тоглолтын үзэгчдийн тоо бага байсан нь Өмнөд Солонгосын эрх баригчдын хэт олон хүн цугларахаас сэргийлсэн хатуу хараа хяналт, зохицуулалттай холбоотой байх магадлалтай байна.

Уг тоглолтыг дэлхий дахинаа Netflix 190 улсад шууд дамжуулсан юм. BTS хамтлаг дөрвөн жилийн дараа “Arirang” шинэ цомогтойгоор тоглолтоо хийж эргэн ирж байгаа нь энэ байлаа. Өнгөрсөн дөрвөн жил тус хамтлагийн долоон гишүүн Өмнөд Солонгосын армид хугацаат цэргийн алба хаах болсонтой холбоотой уран бүтээлийн завсарлага байсан юм. Netflix флатформ дээрх BTS хамтлагийн тоглолтын шууд дамжуулалтын статистик энэ долоо хоногийн сүүлээр гарна. Нэмж мэдээлэхэд, BTS хамтлагийн нэг жил гаруй хугацаанд үргэлжлэх аялан тоглолт ирэх сард эхлэх бөгөөд дэлхийн 23 улсын 34 хотод нийт 82 тоглолт зохион байгуулах юм. 

ЭХ СУРВАЛЖ: https://www.bbc.com/news/artic...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна