Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны хуралдаан өчигдөр /03.23.26/ болж, Үндэсний бодлогын хороонд болон Нийслэлийн намын хороонд нэр дэвшсэн гишүүдийг сонгон батламжилжээ.
Мөн тус хуралдаанаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын сонгуулийг явуулж, УИХ-ын гишүүн А.Ганбаатарыг үнэмлэхүй олонхын саналаар сонгожээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд даргаар Э.Хатанбаатар, Д.Баттулга,Т.Пүрэвдорж нарыг сонгосон байна.
Баянзүрх дүүргээс Ардчилсан намын ҮБХ-нд нийт 54 гишүүн нэр дэвшин өрсөлдсөнөөс 22 гишүүн сонгогджээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна