Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д энэ сарын 22-24-нд айлчилж байна.
Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра Монгол Улсад энэ сарын 23-25-нд айлчилна.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал Эрүүл мэндийн яаманд болно.
11:30 цагт: Сөрөг хүчнээс: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:30 цагт: “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээрээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих” нь төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Японы ЭСЯ-нд болно.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн “SEMI-FINAL”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.
-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.
-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
-Швейцар улсын Фрибург хотноо болох Фрибургийн олон улсын кино наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино шалгарч үзэгчдэд хүрнэ.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна