Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 10-нд болно. Энэ удаагийн Азийн аваргад эх орноо төлөөлөн 15 тамирчин оролцоно. Манай улсын хувьд өмнө нь хоёр удаа Азийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байсан. Харин энэ удаад эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь зохион байгуулж байгаа анхны тохиолдол юм.
Энэ жилийн Азийн аваргад эрэгтэй тамирчид 47-50кг, 55кг 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, 85кг, 90кг, +90кг-ын жинд өрсөлдөнө. Эмэгтэй тамирчдын хувьд 45-48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, +80кг-ын жинд өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Азийн аваргад оролцох Монголын баг тамирчид
Эрэгтэй тамирчид
50 кг — А.Баттулга
55 кг — Х.Билгүүнсайхан
60 кг — Б.Буяндалай
65 кг — Т.Энхтөр
70 кг — О.Бямба-эрдэнэ
75 кг — Г.Далай
85 кг — Д.Барихаан
90 кг — Г.Энхсанаа
+90 кг — Х.Бекнур
Эмэгтэй тамирчид
48 кг — Э.Намуундарь
51 кг — Б.Мөнгөнсаран
54 кг — М.Энхжаргал
57 кг — Т.Номин-эрдэнэ
60 кг — М.Намуун
65 кг — М.Цэцэгдарь
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна