Брент төрлийн газрын тос баррель нь 112 ам.доллар, WTI төрлийн газрын тос баррель нь 98 ам.долларын орчимд тогтворжлоо. Дайн эхэлснээс хойш брент төрлийн газрын тосны үнэ 50 гаруй хувиар чангараад буй. Ормузын хоолойн тасалдал үргэлжилж, нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед “Goldman Sachs” сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа газрын тосны үнийн төсөөллөө нэмэгдүүлээд байна. Тодруулбал: III-IV сард түүхий эдийн үнэ дундаж нь 110 ам.доллар хүрнэ гэж тооцоолсон нь 2025 оны төсөөллөөс эрс өндөр дүн боллоо. Харин брент төрлийн газрын тосны 2026 оны дундаж үнийн төсөөллөө 77 ам.доллароос 85 ам.доллар, WTI төрлийн газрын тос баррель нь 79 ам.доллар хүрнэ гэж үзэж байна.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх урсгал зургаан долоо хоногийн турш ердийн түвшний ердөө таван хувьтай тэнцэх хэмжээнд байгаа ч ирэх нэг сарын хугацаанд аажмаар сэргэх төлөвтэйг “Goldman Sachs” тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна