ХЗДХ-ийн сайд болон дэд сайд нар Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг эхнээсээ дуустал худал гүтгэлэг гэв

Admin
2026/03/23

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Саяхан би бас их сонин зүйл олж сонссон. Б.Энхбаяр яагаад тухайн үед Бодийн талаар яриагүй вэ гэхээр сонсголын өмнө байна уу, дараа нь Бодь группээс 500 мянган долларын хандив авсан юм байна. Би ирэх 7 хоногт АТГ-т өгье гэж бодож байгаа" гэж ярьсан байдаг. Тэгвэл өнөөдөр 11.30 цагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгсөн бөгөөд энэ үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын талаар мэдээлэл хийсэн байдаг. Тэгвэл тус мэдээлэлд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар хариу тайлбар өглөө. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ одоо үлгэрийн баатар за юу, Улсын Ерөнхий сайд байсан хүн шүү дээ, 2 цагийн бичлэгээ дэлгээчээ, худал ярихаа боль" гэсэн бол ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ""Эхнээсээ дуустал худал гүтгэлэг" гэсэн юм. 

Мөн Д.Мөнх-эрдэнэ "Би ямар нэгэн зөвлөх үйлчилгээ үзүүлээгүй. Тэр нүүрсний том оффтэйк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед ХЗДХ-ийн сайд ахалж хийсэн гэрээнүүд шүү дээ. Би тэр үед тэнд ажиллаж байгаагүй. Өөрсдийгөө шавар шалбаагаас гаргаж авахын тулд эд нар ч гэсэн ялгаагүй ш дээ гэж ойлгуулахын тулд хүмүүсийн сэтгэл зүй дээр тоглож байна. Энэ бүх гэрээнүүд чинь Л.Оюун-Эрдэнийн сайд, ЗГХЭГ-ын дарга байх үеийн гарын үсэгтэй шийдвэрүүд.  Хаа байсан хаа хамаагүй хүмүүс рүү нялзааж байгаа нь, хуулийн байгууллагын удирдлагыг ийм шавар шалбаагтаа татан оруулж ард түмнийг буруу мэдээллээр хангаж байгаа нь эд нар ялгаагүй ш дээ л гэж ойлгуулах гэсэн тархи угаалт. Намайг “Бодь” группт ажиллаж байсан гэж ярьж байна лээ. Би 2004 онд сургуулиа төгсөөд Голомт банкны хуулийн хэлтэст мэргэжилтнээр 3 жил ажиллаж байсан, 20 гаруй жилийн өмнө шүү дээ" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.108.39
2026/03/26
0
0
ХЗ-Н САЙД БОЛООД ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛЖ СҮРЖИГНЭЭД БАЙСАН. ӨӨРИЙН ЧИНЬ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ДОТООДЫН ЦЭРЭГТ ЧИНЬ АЛБА ХААЧГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭГДСЭНИЙ ДАРАА АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЭЛЭЛ ГАРААД БАЙНА. ШУДАРГА ЁС ЯРИГЧ МИНЬ ӨӨРӨӨ ТОМИЛСОН ДОТООДООЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАА ХАРИУЦЛГА ТООЦОН ЧӨЛӨӨЛСӨН ҮҮ?? ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАРЫН ДУНД ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРХАД ШТАБЫН ДАРГЫГ АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТОООЦОН АЖИЛЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН САЙДТАН ТОМИЛСОН ДАРГЫНХ НЬ ҮЕД ГЭМТ ХЭРЭГ УДАА ДАРАА ГАРААД БАЙХАД ЯАГААД ЗҮГЭЭР ГҮЛДИЙЖ ЦЭРЭЛЭЛЗЭЭД ЯВААД БАЙГАА ЮМ. БУСДАД ХАРИУЦЛГА ТООЦОН АЖЛААС ЧӨЛӨӨЛӨН БУСДЫГ ХУУЛЬД ОЧИН ШАЛГУУЛ ГЭЖ БАЙГАА ШИГЭЭ ӨӨРТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ДЭЭР АЖИЛЛАЁС ӨГЧ ШАЛГУУЛААЧ. ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛИЙГ ХЗС ЭНХБАЯРЫГ ИЛ БОЛГО ГЭХЭЭР ИЛ БОЛГОДОГ ЭД ЮМ УУ ??? ШАЛГАХ БАЙГУУЛЛАГАД ӨГСӨН.
Хариулах